GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Miin тонинг
Nano Genesis технологийг ашигласан шинэ төрлийн коллаген тонинг лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Шаардлагагүй - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Олон хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулан хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний явц
- Үйлчилгээ авах зорилтот хэсэгт лазер хийгдэнэ - Маш нарийн, бичил өнгөц пигментүүдийг бутлан задлана - Арьсанд цочрол өгөхгүгээр, нөсөөг арилгана
Q & A
Лазер тонинг ба Миин тонинг хоёрын ялгаа юу вэ? Миин тонинг нь уламжлалт лазер тонингийн давуу талыг сайжруулсан хосолмол лазер эмчилгээ бөгөөд пигмент сайжруулахын зэрэгцээ арьсны бүтэц, нүхжилтийг нэгэн зэрэг сайжруулах боломжтой. Меланины пигментэд л төвлөрдөггүй, харин арьсны өнгөнөөс эхлээд ерөнхий бүтцийг хүртэл өргөн хүрээнд сайжруулахад үр дүнтэй. Мөн энерги, долгионы уртыг нарийн тохируулах боломжтой учир арьсны гэмтэл, цочролыг хамгийн бага түвшинд барьдаг.Тиймээс ижил тооны давтамжтай хийлгэсэн үед арьс илүү толигор, уян хатан, эрүүлжсэн өөрчлөлтийг мэдэгдэхүйц өгдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрэн дээрх пигментаци, нөсөө толбоос болж санаа зовж буй хүн - Нөсөө толбо, сэвх зэрэг өнгөт пигментүүдийн эмчилгээ шаардлагатай хүн - Энгийн тонингээс илүү хүчтэй, үр дүнтэй эмчилгээ хүсэж байгаа хүн - Тонингоор пигмент арилгахаас гадна коллаген нөхөн төлжилтийг хүсэж буй хүн
Анхааруулах зүйл
- Үйлчилгээний дараа архи ихээр хэрэглэх, саун/жакузи, халуун усанд удаан орох, хүчтэй дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.
- Арьс бага зэрэг улайх, халуу оргих мэт мэдрэмж төрж болох ч удалгүй намддаг.
- Зарим тохиолдолд жижиг тав үүсэж болох бөгөөд энэ нь өөрөө унах тул гараар хуулж авахгүй байхыг анхаарна уу.
- Үйлчилгээний дараа арьс хуурайшиж болох тул чийгшүүлэгч тосыг ойр ойрхон түрхэж, гадуур гарахдаа нарны тос заавал хэрэглээрэй.
- Үйлчилгээ хийсэн өдөр нүүрээ угаах болон будалт хийх боломжтой ч скраб зэрэг гуужуулах бүтээгдэхүүн ашиглахгүй байх, мөн гуужуулах эмчилгээнээс зайлсхийх хэрэгтэй.
- Үрчлээний эсрэг (ретинол агуулсан) болон арьс цайруулах өндөр идэвхтэй бүтээгдэхүүнүүдийг түр хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.