GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Нүүр хэлбэржүүлэх тарилга
Нарийн, зөв нүүрний хэлбэрийг бий болгох хэлбэржүүлэх тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~20минут - Мэдээгүйжүүлэлт Мөсөөр мэдээ алдуулна - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Нүүрээ жижиг харагдуулах үйлчилгээтэй - Нүүрний зөв хэлбэртэй болход тусална - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой - Давхар эрүү багасгана
Q & A
Q1. Хэзээнээс үр дүн харагдах вэ? A1. Дунджаар 1-2долоо хонгийн дараагаас үр дүн гарч эхэлнэ. Q2. Нүүр хэлбэржүүлэх тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Хүн бүрийн өөхний тархалт болон эмчилгээний хамрах хүрээнээс шалтгаалан үр дүн, үргэлжлэх хугацаа өөр байдаг. Тиймээс 3 долоо хоногийн зайтайгаар 3 ба түүнээс дээш удаа хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Дөрвөлжин эрүү, давхар эрүүндээ санаа зовдог хүмүүст - Бусад хэсгээсээ илүү нүүрээрээ махлаг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж унжиж эхэлснээс болж нүүр нь том харагддаг хүмүүст - Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэхгүйгээр өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүст - Мэсийн бус хялбар аргаар залуужихыг хүсэж байгаа хүмүүст - Өөрийн хүссэн хэсгийн өөхийг сонгон багасгаж нүүрийг нарийсгахыг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээний дараа тарилга жигд шингэхэд туслахын тулд 2–3 цагийн дараагаас эхлэн 2–3 хоногийн турш үйлчилгээ хийсэн хэсгийг зөөлөн массаж хийхийг зөвлөж байна.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа алкохол хэтрүүлэн хэрэглэх, саунд суух, халуун усанд орох, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү
3. Арьсны онцлог байдлаас хамааран хөхрөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба 7-14хоногийн дотор аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт нүүр будах болон нүүрээ угаахыг 2–3 цагийн дараагаас хийхийг зөвлөж байна.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
6. Хооллолтын зохицуулалт болон дасгал хөдөлгөөнийг хослуулах нь илүү сайн үр дүнтэй. Мөн ус сайн уух нь тухтай.