GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Хацар болон шанааны филлер
Төрөлхийн мэт дүүргэлт!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мэдээ алдуулах тос - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хацрын урд хэсэг хонхойж унжиж эхэлснээс болж нүүрний хэлбэр нь хавтгай харагддаг хүмүүст - Том шанааны яснаасаа болж ширүүн төрхтэй харагддаг хүмүүст - Хацар багассанаас болж хүчгүй ядарсан харагддаг хүмүүст - Нүүр хэсэгтээ илүү дүүргэлттэй харагдахыг хүсдэг хүмүүст - Залуу эрч хүчтэй төрхтэй болохыг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
4. Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.